Хэрэглээний хүрээ
Орон сууц, засаг захиргаа, олон нийт болон үйлдвэрлэлийн барилгад зориулагдсан:

Галд тэсвэртэй бүх зэрэглэлтэй, түүний дотор зэрэглэл I;
Галын аюулгүй байдлын бүтцийн бүх ангилалтай, түүний дотор СО ангилал.
Галын аюулгүй байдлын үйл ажиллагааны бүх ангилалтай, түүний дотор Ф1.
Хүссэн зохион байгуулалттай систем болон хэлбэртэй.
Хариуцлагын бүх түвшинтэй, түүний дотор өндөржүүлсэн хариуцлагатай.
Янз бүрийн давхартай барилгууд.
Барилгын цаг уур, инженер-геологийн нөхцөлүүдийг  үл харгалзан.
Ус чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтангуудыг (ГВЛВ) чийглэг горимтой (СНиП 23-02-2003) болон эрс тэс нөхцөлгүй (СНиП 2.03.13-88) барилгад ашиглахыг зөвлөж байна.

Ус чийгэнд тэсвэртэй КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангуудыг (ГВЛВ) хэрэглэх гол салбар бол:

Даацын, халхлах болон бусад галд тэсвэртэй чанарт хязгаарын нормчлогдсон шаардлагууд тавигддаг байгууламжууд. Үүнд:
Нүүлгэн шилжүүлэх гарцын хана, тааз (вестибюль, лифтны заал, шатны тавцан);
каркасан зохион байгуулалттай барилгын хана, хамар хана болон халхлалт;
мансард давхарын модон элемент, түүний дотор дээврийн сараалж болон хучилт;
кабелийн суваг, шугам сүлжээний худаг, багана, г.м;
КНАУФ угсардаг шалны суурийн тэгшилгээ;
Иж бүрдэл галын аюулгүй байдлын  хамгаалалт  ба дуу чимээ тусгаарлах халхлах бүтэц.
Фальцэн ирмэгтэй ус чийгэнд тэсвэртэй КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангуудыг каркасын байгууламжийг (хамар хана, нүүр, дүүжин тааз, мансардын байгууламж) халхлахад хэрэглэнэ.

Ашиглалтын явц нь ажлын дараах үе шаттай:

Хамар хананы төслийн байршилыг тэмдэглэх.
Байршилын тэмдэглэгээг таазанд хийх.
ПН каркасын чиглүүлэгч КНАУФ-профилийг тааз болон шаланд бэхлэх.
Босоо профилийг чиглүүлэгч профилүүдад тогтоож хооронд нь суурилуулж бэхлэх.
Каркасан дотор цахилгааны монтаж хийх, байнгын тоног төхөөрөмжийг бэхлэхэд ангиудыг суулгах,
Каркасны нэг талд ус чийгэнд тэсвэртэй КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангуудыг тогтоож бэхлэх.
Хэрвээ төсөлд тусгагдсан бол тулаас шонгуудын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
Каркасны нөгөө талд ус чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг КНАУФ хавтангуудыг тогтоож бэхлэх.
Ус чийгэнд тэсвэртэй КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангуудын уулзвар. шурупны нүхнүүдийг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) чигжээсээр шавах.
гадаргууг засварт бэлтгэж хөрсжүүлэх.
Зөвлөлгөө

Олон үе өнгөлгөөг нэг өдрийн дотор хийхийг зөвлөдөг.
Хавтангуудын уулзваруудыг шавахын өмнө КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулах.
Хавтануудын уулзвар, шурупны нүхийг тухайн ашиглалтын нөхцөлд тохирсон КНАУФ-Фугенфюллер ГВ эсвэл КНАУФ-Унифлотоор шавах.
Ус тусах (ванн, шүршүүрийн өрөө) боломжтой газруудын зааг дээр КНАУФ-Флэхендихтбанд ус тусгаарлах тууз наах,  хавтангуудын гадаргууг  ус тусгаарлагч КНАУФ-Флэхендихт бэлдэцээр боловсруулах хэрэгтэй.

Ус чийгэнд тэсвэртэй нэмэгдүүлсэн чанартай.
Галд тэсвэртэй нэмэгдүүлсэн чанартай.
КНАУФ Гипсэн сэмэрлэг хавтангуудыг  ашиглсанаар засварын үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн гаргасан.
Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн.
Барилгын зохион байгуулалтыг сайжруулсанаар нийт зардлыг хэмнэсэн.
Муруй шугаман гадаргууг оролцуулан, хязгааргүй уран  сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон.
Экологийн цэвэр орчин бий болгохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ.
Илүү чийг шингээж, шаардлагатай бол түүнийг буцааж гарган амьсгалдаг юм.
Ямарваа хортой бодис үл агуулсан ба хүний арьсны хүчиллэгтэй ойролцоо хүчиллэгтэй болно.
Дэлхийн стандартад нийцсэн.